Сайн үйлс зөвхөн зүрх сэтгэлээс гардаг
Хамгийн сайхан зүйл юу вэ? Зорьсноо биелүүлэх, их ажлын үр дүнг харах л хамгийн сайхан. Эхлээд зураг дизайныг нь, дараа нь урлангийн өрөөнд хэдэн мянган хэсэг дүрсүүдийг эвлүүлж байгааг нь харахад яагаад ч сэтгэлд тэгтлээ буухгүй байсансан. Харин одоо энэ хөшөө хэдийнэ сүндэрлэчихжээ. Торгууд түмний бахархал болсон Увш баатар Бүрэнхайрхан уулын оройг ширтэн олон зуун жилийн өмнөх “зүрх шимшрүүлсэн” нүүдлээ бодон зогсож байхыг харах сайхан байна...
"Сайн үйлс зөвхөн зүрх сэтгэлээс гардаг" цааш унших »
Торгон нутгийнханд баярын мэнд хүргэе!
Торгон нутгийн залуустаа “Монгол цэргийн өдөр”-ийн мэнд хүргэе. Энх цагт эх орон, нутаг усныхаа төлөө олонд харагдаж, бусдад үлгэр жишээ болохоор сайн сайхан үйлсийг бүтээж байдаг та нар шиг залуус дайны цагт шинхэнэ шилдэг эрс байх байсан билээ. Энэ бичлэгийг бичиж байхдаа би ийм л зүйл бодож байлаа.
"Торгон нутгийнханд баярын мэнд хүргэе!" цааш унших »
Tоргууд түмний дууч
Торгуудуудын блогт Захчин хүний тухай бичлээ гэж битгий шүүмжлээрэй. ҮДБЭЧ-ын дуучин, МУСТА Д.Амаржаргал торгууд түмний олон сайхан дууг дуулж, ард түмний сэтгэлд хоногшуулсан болохоор түүний тоглолтын тухай өөрийнхөө үзэглэснийг энэ сайтад оруулахаар шийдлээ. Алтайн өврийн говь хангай хосолсон Ховд нутгаас л энэ хүний ажил амьдралынхаа гараа эхэлсэн билээ. Дуучин Д.Амаржаргал 2012-01-20-ны өдөр "Сэтгэлийн өргөл" нэртэй тайлан тоглолтоо хийсэн юм. Түүний тоглолтыг "Торгон нутаг" клуб ивээн тэтгэжээ...
"Tоргууд түмний дууч" цааш унших »
Алтан арслан “Торгон нутаг”-т ирлээ.
“Торгон нутаг”-ийнхан нэг нэг рүүгээ ойр ойрхон утсаар ярьж, нэг л зүйлд догдлоод байгаа нь мэдэгдээд байлаа. Эдүгээгээс хоёр жилийн өмнөөс зохиогдож ирсэн Ховд нутгийнхаа шилдэгийн шилдэгүүдийг шалгаруулах Алтан арслан наадамд бэлдэж байгаа нь энэ байж.
"Алтан арслан “Торгон нутаг”-т ирлээ." цааш унших »
Булган сум руу нислэгтэй...
Тасалбар нь жаахан үнэтэй л байх. Гэхдээ л санасан үедээ, эсвэл чухал шаардлагатай нөхцөлд нутгаадаа явах хурдан унаатай боллоо. “Изинис Эйрвэйз” компани 2011 оны 10-р сарын 31-нээс эхлэн баруун бүсийн алслагдсан аймаг болох Ховд аймгийн Булган сум руу нислэгээ дахин үйлдэхээр боллоо.
"Булган сум руу нислэгтэй..." цааш унших »
Ховдын тарвасны амттайг яана
Намаржингаа хаа сайгүй бөндийж байсан ногоохон тарвасууд энэ жилийн эхний цастай уралдан алга болчихлоо. Ховд аймгийн тэр дундаа Булган сумын тарвас Сайханы айраг гэдэг шиг брэнд билээ. Наймдугаар сард Ховдод ширхэг нь 1000, таваас дээш ширхэг нь бөөний үнээр 1 нь 300 төгрөг хүртэл хямдрах тарвас хотод 1 кг нь хамгийн багадаа 700 төгрөг, хүйтрэн тусам үнэд орж 9 сард 1000-1500 төгрөг хүрээд ийнхүү сезон нь дууслаа. Ховдын тарвасыг хотод авчрах ч хэцүү. 1500 км замыг туулна гэдэг цаг хугацаанаас гадна чанарын хувьд тарвасанд үнэхээр хүнд даваа билээ.
"Ховдын тарвасны амттайг яана" цааш унших »
Увш : “Чи алагдаж болох, ялагдаж эс болох...”

Ховд аймгийн Булган сумын 80 жилийн ойд зориулан “Торгон нутаг” клубээс санаачлан зохион байгуулсан их бүтээн байгуулалт “Сорхагтан хатны цэцэрлэгт хүрээлэн” 2011 оны 9-р сарын 9-ны өдөр үүдээ нээлээ. Энэхүү цэцэрлэгт хүрээлэн, Зоригт Увш ханы хөшөөг бүтээн туурвих ажил “Торгон нутаг” клубын 23 залуугийн 3 жилийн хөдөлмөрийн үр дүн байсныг дурдалгүй өнгөрч боломгүй санагдав. Мөн 6 метр өндөр Зоригт Увш ханы хөшөөн дээрх “Чи алагдаж болох, ялагдаж эс болох... “ гэсэн үг энэ цэцэрлэгт хүрээлэнд ирсэн хүн бүрт нэгийг бодогдуулж байсан юм. Сорхагтан хатны нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнгийн нээлтийн талаарх мэдээллийг та бүхэнд хүргэе.

Андуудаа санахдаа дуулж байгаарай
Найдаж явахад сайхан найзууд гэж байдаг, тэд аав ээж, ах дүүгээс заримдаа илүү санагдана. Удаан уулзалдахгүй бол үгүйлж, уулзах шалтаг хайна. Тэд миний андууд. Хэлэхэд хүртэл сэтгэл дотно...Яг л энэ  утга санааг агуулсан нэгэн сайхан бүтээл Ховд нутгийн тэр тусмаа Булган, Үенч сумын унаган хөвгүүдээс мэндэлжээ. "Андууд" хэмээх энэ дууны үгийг Ё.Амаржаргал бичиж, ая данг нь Ардын жүжигчин А.Энхтайван тааруулан, олонд хүргэх хүндтэй үүргийг МУСТА, дуучин Д.Амаржаргал гүйцэтгэсэн. Амьдаанууд Ховд нутгийнх. Тэгэхээр тэдний найзууд ч бас Ховдынхон байж таарна. Ховдын гаралтай хүн бүрийн аманд аялагдах ёстой энэ дууг та бүхэндээ хүргэж байна.
"Андуудаа санахдаа дуулж байгаарай" цааш унших »
МОНГОЛЫН ХАМГИЙН ТОМ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БУЛГАН СУМАНД СҮНДЭРЛЭНЭ
Тэд улсаас тусламж, хандив харж суусангүй, зориг шулуудан энэ ажлыг бүтээжээ. Дотроо нутаг усныхны шүтээн болсон Увш ханы 6 метр өндөр хөшөөтэй, усан дусал нь нар өөд тэмүүлэх цэнгэг оргилуур, хиймэр нууртай, Монгол төрийн ордонд ердөө ганцхан байдаг хээ хуар, сийлбэр бүхий 1м орчим диаметртэй хүрэл тулга, Гандантэгчлэн хийдээс өөр газар харагдаж байгаагүй 350 гаруй кг сангийн войпортой, Булган сумаас төрсөн алдартнуудын нэр, хөрөг бүхий алдрын булантай, өвгөд хөгшид сууж хөөч хөөрөх сүүдрэвч, хүүхэд багачууд тоглон наадах өргөн сайхан талбайтай, нялх үрсээ салхилуулах зүлэг ногоотой, залуу хосууд гангар гунгар хийн сүүдэрт нь суух мод, бут сөөгтэй Монголд байхгүй тохилог цэцэрлэгт хүрээлэн Ховд аймгийн Булган суманд тун удахгүй нээлтээ хийх гэж байна.
"МОНГОЛЫН ХАМГИЙН ТОМ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БУЛГАН СУМАНД СҮНДЭРЛЭНЭ" цааш унших »
Сайхан наадаарай, Ховдчууд аа!
Наадам гэхээр нутаг санагдана.  Нутгаа санахаар гийнгоон дуу, торгон жороо морьдын төвөргөөн чихэнд сонсдож, тоосны нь ширхэг нүдэнд торох шиг зүрхэн тушаа хөндүүрлэж, хамрын самсаа шархирна. Наадам дөхжээ. Цаг агаарын мэдээгээр ёс юм шиг баруун зүгт хур бороо хэр байгааг ажиглах. Нартай хуртай, аядуу тайван байвал баярлах. Өвс ногоо дэлгэсэн тэрлэг шиг ургаж, хүн малын нуруу тэнийж байгаа тухай сонсоод ашгүй дээ гэж тайвшрах. Нутаг ингэтлээ санагдах нь юуных юм бол?
"Сайхан наадаарай, Ховдчууд аа!" цааш унших »
Увш ханы загвар хөшөө Халимагийн ерөнхийлөгчид...
Торгон нутаг клубынхэн 2011 оны 5-р сарын 30-наас 6-р сарын 4-ны хооронд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд багтан Торгууд үндэстний их түүхтэй салшгүй холбоотой ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улсын нийслэл Элстэй хотод айлчлаад ирлээ.
"Увш ханы загвар хөшөө Халимагийн ерөнхийлөгчид..." цааш унших »
Дэлхийн өвд бүртгэгдсэн бий биелгээг Торгууд, Захчин үндэстнүүд жинхэнэ утгаар нь мэдрүүлнэ
Үзэсгэлэнт баруун Алтайн Булган, Үенч  сумын 80 жилийн ойд зориулсан “Торгууд, Захчин түмний дуулал” нэртэй урлагийн тоглолт 2011 оны 5-р сарын 27-нд Улсын циркт зохион байгуулагдах гэж байна. Уг тоглолтыг “Торгон нутаг” клубээс санаачлан Ховд аймгийн Булган, Үенч, Алтай сумын нутгийн зөвлөлөөс хамтран зохион байгуулж байгаа бөгөөд алс холын Ховд аймгаас 20 гаруй уран бүтээлчид нийслэл Улаанбаатар хотод хүрэлцэн ирж “Торгон нутаг” клубын байранд бэлтгэл сургуулилтаа хийж байгаа юм.
"Дэлхийн өвд бүртгэгдсэн бий биелгээг Торгууд, Захчин үндэстнүүд жинхэнэ утгаар нь мэдрүүлнэ" цааш унших »
“Торгон нутаг” клубын тухай
Он цагийн түүхийг эр зориг, морин төвөргөөн, хөдөлмөр бүтээлээрээ сийлсэн эрхэм торгууд түмний өлгий нутаг Ховд аймгийн Булган сумын харьяат 23 залуус нэгдэж “Торгон нутаг” хэмээх энэ клубыг 2007 онд үүсгэн байгуулсан ажээ.
"“Торгон нутаг” клубын тухай" цааш унших »
(Нийт: 13)